Үйлчилгээний хэлбэр
Манай бүх үйлчилгээ онлайн хэлбэрээр явагддаг тул Үйлчилгээ авах хүсэлтэй сурагч, оюутан,эцэг эх нар тухайн үйлчилгээний талаарх мэдээлэл болон бүртгүүлэх зааврыг анхааралтай уншиж, зааврын дагуу бүртгүүлээрэй.
Хэрэв танд асуулт байвал бидэнтэй Instagram хаягаар хэзээ ч хамаагүй холбогдоорой.
Бүртгэл эсвэл цаг захиалга амжилттай хийгдсэний дараа бид таны мэдээллийг шалгаж, 12 цагийн дотор Email- ээр тантай холбогдоно.
Бид танд Хятадад суралцах замаа илүү ойлгомжтой, зөв төлөвлөж, боломжоо бодитоор үнэлэхэд тань тусална.
Хятадад суралцах бүх үйл явцыг эхнээс нь ойлго.
Хятадад суралцах хүсэлтэй ч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан суурь хөтөлбөр.
Энэхүү хөтөлбөрөөр та их сургууль сонголт, тэтгэлэг, элсэлтийн шаардлага, бүрдүүлэх материал болон өргөдлийн хугацаа зэргийг системтэйгээр ойлгож, эцэст нь өөрийн Study in China Roadmap-аа гаргана.
Хэнд тохирох вэ: Хятадад суралцахаар төлөвлөж эхэлж байгаа сурагч, оюутнууд.
CSC тэтгэлэгт өргөдлөө эхнээс нь дуустал нь алхам алхмаар бэлтгэнэ.
CSC-ийн төрлүүд, тавигдах шаардлага, их сургуулийн сонголт, өргөдөл гаргах үйл явц, хугацааны хуваарийг ойлгохоос гадна CSC-д шаардлагатай бүх бичиг баримтыг хэрхэн зөв бэлтгэх талаар дэлгэрэнгүй заана.
Сургалтын явцад оролцогч бүр өөрийн материалаа алхам бүрээр бэлтгэж, шаардлагатай бичиг баримтуудаа цогцоор нь бүрдүүлнэ. Мөн оролцогч бүрийн эцсийн Study Plan-ийг шалгаж, шаардлагатай засвар, зөвлөмжийг өгнө.
Сургалтын хугацаа: 1 сар
Алхам бүрийг хамтдаа → Материал бүрдүүлэлт → Study Plan шалгалт → Өргөдөл гаргахад бэлэн болох
Хэнд тохирох вэ: CSC тэтгэлгээр Хятадад суралцах зорилготой сурагч, оюутнууд.
Материалаа өөрөө бүрдүүлж, application-аа өөрөө бөглөж сурахыг хүсэж байна уу?
Хятадын их сургуульд өөрөө өргөдөл гаргахыг хүсэж байгаа ч хаанаас эхлэх, ямар материал бүрдүүлэх, application-аа хэрхэн зөв бөглөхөө мэдэхгүй байна уу?
Энэхүү хөтөлбөрөөр их сургууль сонгох, элсэлтийн шаардлага шалгах, шаардлагатай материалуудаа бүрдүүлэхээс эхлээд application бөглөж, submission хийх хүртэлх бүх үйл явцыг алхам алхмаар өөрөө хийхэд бэлтгэнэ.
Сургалтын явцад та зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, өөрийн материалаа бодитоор бэлтгэж, application-аа өөрөө бөглөж сурах болно.
Хэнд тохирох вэ: Application-аа өөрөө хийхийг хүсдэг, цаашдаа Хятадын их сургуульд бие даан өргөдөл гаргаж сурахыг хүсэж байгаа хүмүүст тохиромжтой.
Таны профайлд тохирох их сургуулиудыг сонгохоос эхлээд application submission хүртэлх бүх үйл явцыг 1:1 байдлаар хамтран явуулна. Таны академик үзүүлэлт, хэлний түвшин, сонирхол, зорилго болон цаашдын төлөвлөгөөг харгалзан их сургуулийн сонголт болон application strategy-г хамтдаа боловсруулна. Мөн шаардлагатай бичиг баримтуудыг хэрхэн бэлтгэх, application-аа хэрхэн бөглөх зэрэг алхам бүр дээр нь чиглүүлж, шалгаж, зөвлөгөө өгнө.
Хэнд тохирох вэ: Өөрөө бүх үйл явцыг ганцаараа хийхээс илүүтэй мэргэжлийн хүнтэй 1:1 байдлаар хамтран, өөрийн профайлд тохирсон стратегиар application-аа хийхийг хүсэж байгаа сурагч, оюутнуудад тохиромжтой.
Өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөөг аваарай.
Хятадад суралцахтай холбоотой их сургууль сонголт, тэтгэлэг, application, элсэлтийн шаардлага болон цаашдын төлөвлөгөө зэрэг өөрт тулгарч буй асуулт, асуудлаа 1:1 байдлаар ярилцаж, тодорхой хариулт аваарай.
Зөвлөгөөний үеэр таны одоогийн нөхцөл байдал, академик үзүүлэлт, хэлний түвшин болон зорилгыг харгалзан үзэж, танд тохирох дараагийн алхмуудыг тодорхойлоход тусална.
Хэнд тохирох вэ: Тодорхой асуулт, асуудалтай бөгөөд өөрийн нөхцөлд тохирсон мэргэжлийн чиглэл, зөвлөгөөг богино хугацаанд авахыг хүсэж байгаа сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд тохиромжтой.
Хятадын их сургуульд элсэхэд шаардлагатай бүх төрлийн бичиг баримтын орчуулга, мөн гэрээ болон хууль зүйн баримт бичгийн мэргэжлийн орчуулга хийнэ.