Study in China нь Oyuka in China-ийн БНХАУ-д суралцахтай холбоотой бүх сургалт, үйлчилгээг нэгтгэсэн үндсэн том ангилал юм. Энэхүү ангилалд Төлөвлөе, Сур Бэлд Бүртгүүл, Хамтдаа бүртгүүлье, Ганцаарчилсан Зөвлөгөө, Мэргэжлийн орчуулга гэх үйлчилгээнүүд багтана.
Та БНХАУ-д суралцах талаар дөнгөж судалж эхэлж байгаа эсвэл сургууль, тэтгэлэгт бүртгүүлэх шатандаа явж байгаа эсэхээс үл хамааран өөрийн хэрэгцээ, зорилгод тохирсон сургалт, үйлчилгээний хэлбэрийг эндээс сонгох боломжтой.
Танд аль нь тохирох вэ?
БНХАУ-д сурах талаар дөнгөж судалж эхэлж байгаа бол → Төлөвлөе
Өөрөө сургууль, тэтгэлэгт бүртгүүлж сурмаар байвал → Сур Бэлд Бүртгүүл
Багштайгаа хамт алхам бүрээ хийж, бүртгэлээ хамт хийхийг хүсвэл → Хамтдаа бүртгүүлье
Танд тодорхой асуулт, асуудал байгаа бол → Ганцаарчилсан Зөвлөгөө
Бичиг баримтаа орчуулах шаардлагатай бол → Мэргэжлийн орчуулга
Хятадад суралцах бүх үйл явцыг эхнээс нь ойлгоно.
Хятадад суралцах хүсэлтэй ч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан суурь хөтөлбөр.
Энэхүү хөтөлбөрөөр та БНХАУ-н их дээд сургуулиудын ерөнхий ойлголт, тэтгэлэг, элсэлтийн шаардлага, бүрдүүлэх материал болон өргөдлийн хугацаа, их сургууль сонголт зэргийг системтэйгээр ойлгож, эцэст нь өөрийн Хятадад сурах төлөвлөгөөгөө гаргаж сурна.
Хэнд тохирох вэ: Хятадад суралцахаар төлөвлөж эхэлж байгаа сурагч, оюутан болон хүүхдээ хятад улсад сургахаар төлөвлөж байгаа эцэг эхчүүдэд тохирно.
Сур Бэлд Бүртгүүл LPA нь БНХАУ-д суралцах зорилгоо аль хэдийн тодорхойлсон бөгөөд сургууль болон тэтгэлэгт өөрөө бүртгүүлж, хэрэгтэй материалуудаа бэлдэж сурахыг хүсэж буй сурагчдад зориулсан цогц сургалт юм.
Энэ сургалтаар та:
Өөрт тохирсон сургууль, хөтөлбөрөө сонгож сурна
Их сургуулиудын шаардлагыг судалж сурна
Элсэлтийн материалуудаа зөв бэлдэж сурна
Тэтгэлгүүдийн талаар мэдлэгтэй болно
Тэтгэлэгт бүртгүүлэх материалуудаа бэлдэж сурна
Өөрийн хүссэн Их сургууль болон тэтгэлэгт бүртгүүлж сурна
Бүртгэлийн системийг зөв бөглөх зэрэг бүх үе шатыг алхам алхмаар сурна.
Мөн их сургуульд бүртгүүлэхэд шаардлагатай материалуудаа Багшаараа 2 удаа шалгуулах боломжтойгоос гадна хичээлээс гадуур нэг удаа ганцаарчилсан зөвлөгөө авах эрхтэй.
Сургалт үргэлжлэх хугацаа: 1 сар
Хэнд тохирох вэ: Cургууль болон тэтгэлэгт өөрөө бүртгүүлж сурахыг хүсэж буй сурагчдад
Таны профайлд тохирох их сургуулиудыг сонгохоос эхлээд Бүртгүүлэх хүртэлх бүх үйл явцыг Ганцаарчилсан байдлаар хамтран явуулна. Таны академик үзүүлэлт, хэлний түвшин, сонирхол, зорилго болон цаашдын төлөвлөгөөг харгалзан их сургуулийн сонголт болон application strategy-г хамтдаа боловсруулна. Мөн шаардлагатай бичиг баримтуудыг хэрхэн бэлтгэх, application-аа хэрхэн бөглөх зэрэг алхам бүр дээр нь чиглүүлж, шалгаж, зөвлөгөө өгнө.
Хэнд тохирох вэ: Өөрөө бүх үйл явцыг ганцаараа хийхээс илүүтэй мэргэжлийн хүнтэй 1:1 байдлаар хамтран, өөрийн профайлд тохирсон стратегиар application-аа хийхийг хүсэж байгаа сурагч, оюутнуудад тохиромжтой.
Өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөөг аваарай.
Хятадад суралцах, ажиллах, амьдрахтай холбоотой өөрт тулгарч буй асуултандаа 1:1 байдлаар ярилцаж, тодорхой хариулт аваарай.
Хэнд тохирох вэ: Тодорхой асуулт, асуудалтай бөгөөд өөрийн нөхцөлд тохирсон мэргэжлийн чиглэл, зөвлөгөөг богино хугацаанд авахыг хүсэж байгаа сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд тохиромжтой.
Хятадын их сургуульд элсэхэд шаардлагатай бүх төрлийн бичиг баримтын орчуулга, мөн гэрээ болон хууль зүйн баримт бичгийн мэргэжлийн орчуулга хийнэ.
Үйлчилгээний хэлбэр
Манай бүх үйлчилгээ онлайн хэлбэрээр явагддаг тул Үйлчилгээ авах хүсэлтэй сурагч, оюутан,эцэг эх нар тухайн үйлчилгээний талаарх мэдээлэл болон бүртгүүлэх зааврыг анхааралтай уншиж, зааврын дагуу бүртгүүлээрэй.
Хэрэв танд асуулт байвал бидэнтэй Instagram хаягаар хэзээ ч хамаагүй холбогдоорой.
Бүртгэл эсвэл цаг захиалга амжилттай хийгдсэний дараа бид таны мэдээллийг шалгаж, 12 цагийн дотор Email- ээр тантай холбогдоно.
Бид танд Хятадад суралцах замаа илүү ойлгомжтой, зөв төлөвлөж, боломжоо бодитоор үнэлэхэд тань тусална.