Oyuka in China гэж юу вэ?
Oyuka in China нь БНХАУ-д суралцахаар төлөвлөж буй сурагч, оюутнуудад зориулсан мэдээлэл, сургалт, зөвлөгөө болон бүртгэлийн үйлчилгээг нэг дор хүргэдэг боловсролын платформ юм.
Хятадад суралцах хүсэлтэй ч хаанаас эхлэх, ямар сургууль сонгох, ямар тэтгэлэгт хамрагдах, хэрхэн материалаа бүрдүүлэхээ мэдэхгүй олон сурагч байдаг.
Тиймээс бид Хятадад суралцах үйл явцыг илүү ойлгомжтой, цэгцтэй, төлөвлөгөөтэй болгохыг зорьдог.
Суралцах зорилгоо тодорхойлохоос эхлээд тохирох сургууль, хөтөлбөрөө сонгох, тэтгэлэгт бэлтгэх, материалаа бүрдүүлэх, бүртгэлээ хийх, цаашлаад Хятадад ирж суралцах хүртэлх үе шат бүрд шаардлагатай мэдээлэл, сургалт, зөвлөгөөг нэг дороос авах боломжтой.
Үүсгэн байгуулагч
Б. Оюун-Эрдэнэ
БНХАУ-д сурах Боловсролын Зөвлөх
Study in China Mentor
🀄️ 20+ хятад хэл сурсан сурсаар байна
🎓 Бээжингийн Их Сургууль — Бакалаврын зэрэг
🎓 Жэжян Их Сургууль — Магистрын зэрэг
🏆 БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт 2 удаа тэнцсэн
⏳ Хятад улсад 15+ жил суралцаж, амьдарсан туршлагатай.
📍 Одоогоор БНХАУ-н Ханжөү хотод амьдарч байна.
Oyuka in China-ийг үүсгэн байгуулагч Б.Оюун-Эрдэнэ нь БНХАУ-д олон жил суралцаж, бакалавр болон магистрын боловсролоо БНХАУ-ын их, дээд сургуулиудад эзэмшсэн туршлагатай.
Өөрийн БНХАУ-д суралцсан туршлага, тэтгэлэг болон их сургуулийн элсэлтийн талаарх мэдлэг дээрээ үндэслэн Монголын сурагч, оюутнуудад зөв мэдээлэл, бодит туршлага болон мэргэжлийн чиглүүлэг хүргэх зорилгоор Oyuka in China-ийг байгуулсан.
Түүний зорилго бол Монголын залууст БНХАУ болон дэлхийн түвшний боловсролын боломжийг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх юм.
Манай үйлчилгээнүүд дараах 3 том ангилалд хуваагдана :
Study in China — БНХАУ-д суралцахтай холбоотой бүх үйлчилгээ
HSK 1–3 —Хятад хэлний анхан шатны сургалт
Partner Universities — Oyuka in China-тай хамтран ажилладаг их, дээд сургуулиудын хөтөлбөр
1. Study in China товч тайлбар
Oyuka in China нь БНХАУ-д суралцахаар төлөвлөж буй сурагч, оюутнуудад хэрэгтэй мэдээлэл, сургалт болон үйлчилгээг үе шаттай хүргэж байна. Та дөнгөж Хятадад суралцах талаар бодож эхэлж байгаа эсвэл сургууль, хөтөлбөрөө аль хэдийн сонгочихсон, бүртгэлээ хийхэд бэлэн болсон эсэхээс үл хамааран өөрт тохирсон үйлчилгээ, хөтөлбөрөө сонгох боломжтой.
БНХАУ-д сурах талаар дөнгөж судалж эхэлж байгаа бол → Төлөвлөе
Өөрөө сургууль, тэтгэлэгт бүртгүүлж сурмаар байвал → Сур Бэлд Бүртгүүл
Багштайгаа хамт алхам бүрээ хийж, бүртгэлээ хамт хийхийг хүсвэл → Хамтдаа бүртгүүлье
Танд тодорхой асуулт, асуудал байгаа бол → Ганцаарчилсан Зөвлөгөө
Бичиг баримтаа орчуулах шаардлагатай бол → Мэргэжлийн орчуулга
2.HSK 1-3
Хэрэв та хятад хэлийг анхан шатнаас системтэйгээр, цаг хугацаа болон орон зайнаас үл хамааран сурахыг хүсэж байвал HSK 1–3 хичээлийг маань сонирхоод үзээрэй.
3.Partner Universities
Хятадад очиж, хятад хэлээ сурахыг хүсэж байна уу?
Oyuka in China нь Zhejiang International Studies University (ZISU)-тэй албан ёсоор хамтран ажилладаг бөгөөд Монгол сурагч, оюутнуудад Хятадын үзэсгэлэнт Ханжөү хотод, хятад хэлний мэргэжлийн багш нараас орчинд суралцах боломжийг санал болгож байна.
Бидний эрхэм зорилго
Монголын сурагч, оюутнуудад дэлхийн түвшний их, дээд сургуульд суралцах зөв боломжийг нээж, тэтгэлэг, сургуулийн сонголт, бэлтгэл болон элсэлтийн бүхий л үйл явцад мэргэжлийн зөвлөгөө, чиглүүлгээр дэмжинэ.
Бид дэлхийн шилдэг боловсролыг Монголын ирээдүйн залуустай холбож, мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжилд зориулан ашиглах шинэ үеийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахыг зорьдог.
Өнөөдрийн зөв боловсролын сонголт — маргаашийн Монголын хөгжилд оруулах хөрөнгө оруулалт юм.
Үйлчилгээний хэлбэр
Манай бүх үйлчилгээ онлайн хэлбэрээр явагддаг тул Үйлчилгээ авах хүсэлтэй сурагч, оюутан,эцэг эх нар тухайн үйлчилгээний талаарх мэдээлэл болон бүртгүүлэх зааврыг анхааралтай уншиж, зааврын дагуу бүртгүүлээрэй.
Хэрэв танд асуулт байвал бидэнтэй Instagram хаягаар хэзээ ч хамаагүй холбогдоорой.
Бүртгэл эсвэл цаг захиалга амжилттай хийгдсэний дараа бид таны мэдээллийг шалгаж, 12 цагийн дотор тантай холбогдоно.
Бид танд Хятадад суралцах замаа илүү ойлгомжтой, зөв төлөвлөж, боломжоо бодитоор үнэлэхэд тань тусална.