Zhejiang International Studies University
Zhejiang International Studies University
🎓 Zhejiang International Studies University (ZISU)
2025 оноос эхлэн Oyuka in China нь Zhejiang International Studies University (ZISU)-тэй албан ёсоор хамтран ажиллаж эхэлсэн бол одоогоор бид оюутнуудыг дараах хөтөлбөрүүдэд бүртгэж, элсэлтийн үйл явцад нь дэмжлэг үзүүлж байна.
浙江外国语学院 (ZISU) нь Хятадын Жэжян мужийн төрийн өмчит, олон улсын чиглэлээр мэргэшсэн их сургууль юм.
1955 онд байгуулагдсан бөгөөд 2010 онд одоогийн Zhejiang International Studies University нэртэй болсон. 2024 оноос албан ёсоор магистрын зэрэг олгох эрхтэй их сургууль болсон.
📍 Байршил: Ханжөү, Жэжян муж
🏫 Төрийн өмчит их сургууль
👨🎓 10,000+ оюутан
🎓 36 бакалаврын мэргэжил
🌏 50+ улс, бүс нутгийн 150 орчим их сургуультай хамтын ажиллагаатай
Яагаад ZISU?
Zhejiang International Studies University (ZISU) нь гадаад хэл, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгаа, боловсрол, бизнес зэрэг чиглэлээр хөгжиж буй бөгөөд олон улсын орчинд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг.
Сургууль нь:
🇬🇧 Их Британи, 🇩🇪 Герман, 🇺🇸 АНУ зэрэг 50+ улс, бүс нутгийн 150 орчим их сургуультай хамтран ажилладаг
🌍 Оюутнуудад олон улсын солилцоо, гадаадад суралцах олон төрлийн боломж олгодог
🗣️ 17 гадаад хэлний сургалтын нөөцтэй
👩🎓 50 гаруй орны 400+ олон улсын оюутан суралцдаг
🌐 Олон улсын боловсрол, соёлын харилцаанд идэвхтэй оролцдог
Хятад хэлээ Хятадад сурах боломж
Хэрэв та Хятадад очиж, хятад хэлээ хэлний бодит орчинд, мэргэжлийн багш нараас сурахыг хүсэж байвал ZISU-ийн хятад хэлний сургалтын хөтөлбөрийг сонгох боломжтой.
📍 Ханжөү хотод амьдарч, суралцана
👩🏫 Мэргэжлийн багш нараас хятад хэл сурна
🇨🇳 Өдөр тутмын амьдрал дээр хэлээ практикт ашиглана
🏫 Их сургуулийн бодит орчинд суралцана
🌏 Олон улсын оюутнуудтай танилцаж, олон улсын орчинд суралцана
Oyuka in China нь Zhejiang International Studies University-тэй хамтран ажиллаж, Монгол сурагч, оюутнуудад ZISU-д суралцах боломжийг хүргэж байна.
Суралцах хугацаа:
1 жил
1 семестр
Сургалтын төлбөр:
💰 14,000 CNY / жил
💰 7,000 CNY / семестр
Хэлний шаардлага:
HSK сертификат шаардахгүй. Өөрийгөө энгийн түвшинд танилцуулах хэмжээний хятад эсвэл англи хэлний мэдлэгтэй байхад болно.
Элсэлтийн хугацаа:
Намрын элсэлтийн(9-р сарын элсэлт) бүртгэл 5 дугаар сарын 1 - 7 дүгээр сарын 10 хүртэл
Хаврын элсэлтийн( 3-р сарын элсэлт) бүртгэл 10 дугаар сарын 1 - 1 дүгээр сарын 10 хүртэл
ZISU-д бакалаврын хөтөлбөрт хятад болон англи хэл дээр суралцах боломжтой.
Хятад хэл дээр суралцах
Хэлний шаардлага: HSK 4 – 210 оноо
Сургалтын төлбөр: 18,000 CNY / жил
Англи хэл дээр суралцах
Хэлний шаардлага: IELTS 5.5
Сургалтын төлбөр: 18,000 CNY / жил
Одоогоор зөвхөн хятад хэл дээрх магистрын хөтөлбөрүүдэд бүртгүүлэх боломжтой.
Хэлний шаардлага:
HSK 5 – 210 оноо
Сургалтын төлбөр:
💰 22,000 CNY / жил
Хэрвээ та бүртгүүлэх бол Instagram хаягаар холбогдоно уу~