Хамтдаа бүртгүүлье
Apply together
Бүгдийг хамтдаа хийцгээе
Хятадад суралцах зорилгоо зөв төлөвлөж, өөрийн боломжид тохирсон их сургууль, тэтгэлгээ сонгон, өргөдлөө бэлтгэхэд тань бид эхнээс нь дуустал хамт байна.
Хамтдаа бүртгүүлье нь Хятадын их сургуульд суралцах хүсэлтэй сурагч, оюутантай 1:1 байдлаар ажиллаж, тухайн сурагчийн академик үзүүлэлт, хэлний түвшин, сонирхол, зорилго болон боломжид үндэслэн их сургууль, тэтгэлгийн стратегийг боловсруулна.
Сурагч бүртгүүлсэн өдрөөс эхлэн их сургуульд элсэлтийн эцсийн шат хүртэл шаардлагатай үе шат бүрт чиглэл, зөвлөгөө, хяналт тавьж ажиллана.
Хятад хэл дээрх хөтөлбөрт өргөдөл гаргах бол тухайн их сургуулийн шаардлагад нийцэх HSK болон/эсвэл HSKK оноотой байх
Хятад хэл дээрх Баклаврын хөтөлбөрт өргөдөл гаргах бол тухайн их сургуулийн шаардлагад нийцэх CSCA оноотой байх. Дээрх оноонууд байхгүй бол хөтөлбөрт хамрагдах хугацаанд оноогоо авч болно.
Англи хэл дээрх хөтөлбөрт өргөдөл гаргах бол тухайн их сургуулийн шаардлагад нийцэх IELTS болон/эсвэл SAT оноотой байх
Мэргэжилээ тодорхойлсон байх.
5,000,000₮
Хэрэв та дээр дурдсан шаардлагуудыг хангаж байгаа бол доорх холбоосоор орж бүртгэлээ бөглөнө үү.
Бид таны бүртгэл болон илгээсэн мэдээлэл, материалтай танилцсаны дараа Хамтдаа бүртгүүлье хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг хянаж, тантай холбогдох болно.
Анхаарна уу: Бүртгэл бөглөсөн нь хөтөлбөрт шууд элссэнийг илэрхийлэхгүй. Сурагчийн мэдээлэл, шаардлага болон бэлтгэлтэй танилцсаны дараа эцсийн шийдвэр гарна.